Twitter хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэх үүднээс 10000 тэмдэгт ашиглана гэв

2016 оны 1 сарын 06

Twitter-ийг бусдаас онцгой болгодог зүйл юу вэ? Ердөө 140 тэмдэгт буюу дунджаар 30 гаруй үг бичих боломжтой учраас тэр. Тиймээс хэрэглэгчид өөрийн хэлэх гэсэн санааг аль болох товчхон, аль болох ойлгомжтой хүргэхийн тулд хамгийн тохиромжтой үгсийг сонгодог.
 
Тэгвэл зарим тохиолдолд үүнийгээ сул тал гэж үздэг Twitter 2016 оны эхний улиралд 10000 гаруй тэмдэгтийн хязгаар бүхий горимыг хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна.
 
Ийм урт хэмжээтэй жиргээ хэрэглэгчийн харилцах хэсэгт одоогийнхтой адил хэмжээтэй харагдах хэдий ч үргэлжлүүлэх эсвэл сунгах гэх мэт сонголтыг сонгож бүтнээр нь харах аж.
 
Хэрэглэгчийн тоогоор өнгөрсөн онд Instagram-ын ард орсон Twitter тэмдэгтийн тоог нэмснээр илүү олон хэрэглэгчтэй болно гэж үзэж байгаа юм. Өмнө нь Twitter 140 тэмдэгтээс татгалзах тухай ярьж байсан учраас энэ удаад ч гэсэн тэгж их найдвар тээх шаардлагагүй.
 
Гэхдээ гүйцэтгэх захирал Жек Дорси өөрөө ингэж жиргэжээ:

Бид анх Twitter-ийг үүсгэн байгуулж байхдаа 140 тэмдэгтийн хязгаар тогтоож байсангүй. Харин SMS-ын стандарт болох 160 тэмдэгтийн хязгаарт багтаахын тулд ийм болгосон юм.
 
Тэмдэгтийн хязгаар тогтоосон нь тун зөв зүйл болсон, надад ч тун их таалагдсан! Үүний ачаар илүү бүтээлч, илүү богинохон, илүү хурдтай бичих боломж бүрдсэн гэж үздэг учраас үүнээс хэзээ ч салахгүй.
 
Гэхдээ бид хүмүүс Twitter-т хэрхэн жиргэж буйг байнга ажиглаж, заримдаа их хэмжээний бичвэрийг зургийг нь аваад жиргэж байгааг харсан.
 
Хэрвээ тэр бичвэр нь зураг биш... харин жинхэнэ бичвэр хэвээр байвал ямар вэ? Бичвэр дундаас бусад хүмүүс үг хайж болдог, үгсийг нь онцолж болдог бол илүү үр дүнтэй болно биз.
 
Twitter-ийг бүтээгч хүчин зүйл нь олон нийтэд, шууд, богино хугацаанд хүрдэгт оршдог. Тиймээс бид үүнийг нь улам сайжруулахын тулд ажилласаар байх болно. Дэлхий дээр амьдарч буй хүн бүрт, хэл бүрээр жиргэх боломжийг олгоно.
 
Харилцан яриа, зурвас гээд Twitter-ийн цөм болсон зүйлс богинохон хэвээр байхад үргэлж санаа тавих юм...

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27481
0 эможи
keyboard_arrow_up