150 сая төгрөгтэй бол Cансарын хөвөөнд хүрчихээд ирнэ
Сансрын уралдааны дараагийн шат магадгүй сансрын аялал биз ээ. World View нэртэй компани энэхүү уралдааны анхдагчдын нэг юм. Компани анх 2013 онд 75000 ам. долларын үнэтэй аялал санал болгох тухай зарлаж байсан бол энэ жилийн сүүлээр анхны аялагчдаа суулгаад сансрын хөвөөнд хүрэхээр төлөвлөж байгаа аж.
Дэлхийн гадаргуугаас 30 километрийн өндөрт дэлхийн агаар мандлаас доохон аваачиж чадах өндөр хүчин чадал бүхий агаарын бөмбөлгийг тэд бүтээжээ. Хэдийгээр гадаад сансар дэлхийн гадаргаас 100 километрийн өндрөөс эхэлдэг хэдий ч үйлчлүүлэгч дэлхийг гайхалтайгаар харах боломжтой юм.
Аялал хамгийн дээд тал нь хоёр цаг үргэлжлэх бөгөөд зорчигч Парагон сансрын хөгжил байгууллагын бүтээсэн капсулд сууж дээш хөөрөх юм байна.
Сонирхуулахад энэхүү капсулыг 2018 онд Ангараг гариг руу хөөргөх хоёр сансрын нисгэгчид зориулан загварчилсан бөгөөд НАСА 2023 он гэхэд Ангараг гаригийн хөрсөн дээр хүний мөр гарна гэдэг найдаж байгаа юм.
Мэдээж хэрэг 75000 ам. долларын аялалд оролцох зорчигчид эх дэлхийгээ гайхалтайгаар, тэгээд бас ямар нэгэн эрсдэлгүйгээр харахаас гадна тансаг коктейл, хоол ундаар үйлчлүүлэх аж.
Аялал нийт 4-5 цаг үргэлжлэх бөгөөд жилийн аль үед хөөрсөн эсэхээс шалтгаалан зорчигчид анх хөөрсөн газраасаа 0-300 бээрийн цаана газардах юм байна.
Газраас 30 километрийн өндөрт гарахын тулд 90 минут зарцуулж, тэр дээр хоёр цаг орчим хөвж байгаад газардсан зорчигчдыг тийрэлтэт онгоцоор анх хөөрсөн газарт нь авч ирэх үйлчилгээ бас багтжээ.
Хэрвээ энэхүү аялалд оролцохыг хүсэж байгаа бол World View-ийн албан ёсны цахим хуудсаар орж бүртгүүлээрэй. Бүртгүүлж буй хүмүүс аяллын төлбөрийн 10 хувь болох 7500 ам. долларыг эхлээд төлөх ёстой юм байна.