Энэтхэгт 6.7 магнитудын газар хөдөллөө
Мьянмар, Бангладешийн хилийн ойролцоох Энэтхэгийн зүүн хойд хэсгийн нутагт өнөө өглөө /I.4/ үүрээр 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Энэтхэгийн Манипур мужийн төв Импхал хотоос баруун хойд зүгт 29 км зайтай байсан аж. Газар хөдлөлтийн чичирхийлэл бүс нутаг даяар, хөрш Бангладешид хүчтэй мэдрэгдсэн байна. АНУ-ын геологийн судалгааны төвөөс хүчтэй газар хөдлөлтийн хохирол учруулах эрсдэлийн хэмжээ 35 хувь хүртэл байж болохыг анхааруулжээ. Одоогоор газар хөдлөлтийн хохирлын мэдээлэл гараагүй байна.
Өмнө нь 2005 онд Пакистаны Кашмир бүс нутагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 75 мянган хүн амь үрэгдсэн аж. Мөн өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сард Балбад хүчтэй газар хөдөлж, 9000 мянган хүн амь үрэгдэн, 900 мянга орчим хүн орон гэрээ алдсан юм.
Энэ бүс нутагт Энэтхэгийн эх газрын хавтан Евро-Азийн хавтантай мөргөлдсөний улмаас хүчтэй газар хөдлөлт болох нь элбэг байдаг юм. Эдгээр нь жилд 4-5 см-аар хоорондоо ойртдог байна.