Мөнгөний хий үзэгдэл буюу 0.29 маркийн талх 430 миллиард марк хүрсэн түүх

2015 оны 12 сарын 22

Сарын дундаж үнийн өсөлт 25-30 хувиас илүү бол гиперинфляци шинжтэй болж байгаа нь тэр.

Бүтэн жилийн хувьд энэ нь 15-25 дахин үнэ өссөн гэсэн үг. Гипер инфляцийн ямар ч дээд хязгаар гэж байхгүй бөгөөд 1923 оны зарим саруудад Германд үнийн түвшин нь мянга дахин өссөн байна.

Дэлхийн I дайн 1918 оны арваннэгдүгээр сарын 11-нд дууслаа. Герман, түүний холбоотнууд ялагдав. 1919 он гэхэд үнийн өсөлт мөнгө хэвлэх явцыг гүйцэв. 1923 оны зургадугаар сар гэхэд мөнгөний дүн 90 дахин, үнэ 180 дахин, доллар 230 дахин өссөн юм. 1923 оны зунаас эхлэн инфляци галзуурлаа.



Арваннэгдүгээр сарын сүүл хүртэл дөрвөн сард мөнгөн дүн 132.000 дахин, үнийн түвшин 854.000 дахин, долларын курс бараг 400.000 дахин өслөө. Дэлхийн түүхэнд ийм хөөрөгдөл тохиолдож байгаагүй бөгөөд зөвхөн Зөвлөлт Оросод хувьсгалын дараа болсон инфляци төстэй байсан юм. Харин энэ сүйрлээс гарах арга зам юу байв?

Энэ удаагийн дугаараар "Мөнгөний хий үзэгдэл буюу Германы Гиперинфляци"-ийн талаарх сонирхолтой нийтлэл хүргэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27132
0 эможи
keyboard_arrow_up