TIME-ИЙН "ОНЫ ХҮН"-ЭЭР “ИСЛАМЫН УЛС”-ЫН УДИРДАГЧ ТОДРОХ УУ
Time сэтгүүлийн "Оны хүн -2015"-аар "Исламын улс" террорист бүлэглэлийн Халиф Абу Бакир аль-Багдади тодорч магадгүй. Энэ тухай тус сэтгүүлийн редакцийн нийтлэлээс иш татан The Telegraph мэдээллээ.
Time-ийн редакторын үзсэнээр Аль-Багдади- энэ хүн дэлхийн түүхэн замналыг өөрчилж чадсан хүн ажээ. Хэдий тийм ч түүнээс илүү сайн нэр дэвшигчид бас байгаа гэнэ.
Тухайлбал оны хүнээр тодруулах нэрсийн жагсаалтад, Газар дундын тэнгисийг гатлах гээд нас барсан гурван настай Сири хүү Айлан Курди, Германы канцлер Ангела Меркель, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар ч багтсан байна. Арванхоёрдугаар сарын 9-нд ялагч нь тодрох юм.
Абу Бакир Аль-Багдади гэгддэг Ибрахим Аль-Бадри Багдад хотод 1971 онд төржээ. Түүний олон нийтэд танигдах болсон нь зөвхөн 2004 оноос эхтэй аж. Энэ хугацаанд тэрбээр маргаангүйгээр номер нэг алан хядагч болоод байна. Аль-Багдадиг хэд хэдэн удаа "нас барсан" гэсэн цуурхал тарсан. Зарим мэдээгээр, хэдэн сарын өмнө тэр хүнд шархадсан, тэр ч байтугай саа өвчтэй болсон гэдэг юм.