“Аугаа англи хүний” арчаагүй хоёр нүүр

2015 оны 11 сарын 27

Ялалт авчирсан 1945 оны хавар Их Британийн Ерөнхий сайдын гэргий Клементина Черчилль ЗХУ-д нисэж ирэв. Энэ талаар өгүүлсэн архивын материал саяхан болтол нууц байжээ.

Хатагтай Черчилль большевикуудын оронд 1945 оны дөрөвдүгээр сарын 2-нд ирсэн байна. Үнэн хэрэг дээрээ бол Их Британийн хааны Зэвсэгт хүчний онгоц гуравдугаар сарын 31-ний үдэш Крымд газардсан аж. Дөрөвдүгээр сарын 1-нд Клементина 60 нас хүрсэн бөгөөд энэ тэгш ойгоо Орос оронд, Крымийн газар шороон дээр тэмдэглэжээ. Уг нь бол гуравдугаар сарын 31-нд нисэж ирэх ямар нэг онцгой шалтгаан байгаагүй ч Британийн Ерөнхий сайдын гэргий төрсөн өдрийнхөө урьд өдөр гадагш явна гэж  Гитлерийн тусгай албаныхан бодоогүй нь лавтай. Гадаад орны төрийн тэргүүн болон түү­ний гэргийн аюулгүй байдлыг хангах үүрэг хү­лээдэг Зөвлөлтийн аюулаас хамгаалах бай­гуул­лагын түүхэнд энэ айлчлал мөрөө үлдээлгүй яах вэ. Тэгээд ч 42 хоног үргэлжилсэн юм чинь.

Клементина болон түүний бараа бологсод Британи, Зөвлөлтийн төрийн далбаагаар чи­мэг­лэсэн Москвагийн Фрунзийн нэрэмжит ни­сэх онгоцны төв буудалд дөрөвдүгээр сарын 2-нд хүрэлцэн ирлээ. Британийн тэргүүн хатаг­тай төдийгүй Британийн Улаан загалмай ний­гэм­лэгийн Орост туслах сангийн дарга, Иеру­са­лимын гэгээн Иоаннын одонт хатагтайг ЗХУ-д мо­рилж ирэхэд түүний нөхөр Уинстоны оролц­сон Ялтын бага хурал дуусаад хоёр сар болоогүй байв.

Үрэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26663
0 эможи
keyboard_arrow_up