Давид Бекхэм Бхактапурт зочлов
2015 оны 11 сарын 10
2015 оны 11 сарын 6 буюу Баасан гарагт нэрт Английн хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Балба улсад айлчлах үеэрээ Бхактапурын Дурбар талбайд нутгийн хүүхэд залуучуудтай хөл бөмбөг, теннис тоглож цагийг хөгжилтэй өнгөрүүллээ. Мөн буяны үйл ажиллагаа зохион байгуулж нутгийн иргэдтэй уулзаж энэ үйл ажиллагааны үеэр Д.Бекхэм BBC-ийн авч буй баримтат киноны зураг авалтад оролцож байгаа аж. Энэхүү буяны үйл ажиллагааг Бхактапур хотын Дурбар талбайд сонгосон учир нь тус газарт өнгөрсөн дөрөвдүгээр сард газар хөдөлсөн бөгөөд сургуулийн зарим хэсэг газар хөдлөлтийн үеэр сүйджээ. Мөн уг үйл ажиллагааны дараа тус үндэстний бэлгэ тэмдэг болгон нүүрийг нь улаанаар будаж, шар цэцэг бүхий баглааг бариулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26306
0 эможи