Алдарт Бийтлз хамтлагийн 50 жилийн өмнө алдагдсан гитар 2.41 сая ам.доллараар зарагджээ
2015 оны 11 сарын 10
![](https://websites.mn/arslan/assets/images/20151110/720x405-lennoncover.jpg)
Домогт Бийтлз хамтлагийн тэдний хит дуунууд болох She loves you, All my loving зэрэг дуунуудыг дуулах үед Жон Леннон агсаны тоглож байсан гитар дуудлага худалдаагаар $ 2.41 сая ам.доллараар зарагджээ. Энэ удаагын дуудлага худалдааг “Жулиэнс” гэх компани АНУ- ын Лос Анжелес хотноо зохион байгуулжээ.1962 оны 9-р сард Жон Леннон Ливерпуль хотоос 161 фунт стирленгээр худалдан авчээ. Гэвч энэ гитар 1963 онд Лондон хотноо зохион байгуулагдсан “Finsbury Park Christmas Show” тоглолтоос хойш алга болсон бөгөөд 50 гаруй жилийн турш хаана байгаа эсэх нь тодорхойгүй байжээ. Гэвч дуудлага худалдаа зохион байгуулсан компани уг гитарыг хаанаас ямар байдалтай олсон тухай тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
26298
0 эможи