Япон хамгийн анхны зорчигч тээврийн тийрэлтэт онгоцоо туршиж үзлээ

2015 оны 11 сарын 09

Анх MRJ төслийг 2007 оны зургадугаар сард 47 дахь Парисын агаарын шоун дээр танилцуулсан  байна. 2014 оны аравдугаар сард, нисэх онгоцыг олон нийтэд танилцуулж мөн анхны нислэг нь  2015 оны тавдугаар төлөвлөгдсөн байжээ. Гэвч  хэд хэдэн удаа техникийн шалтгаанаар хойшлуулсан байна. Mitsubishi Нисэх онгоцны корпораци Японы хамгийн анхны зорчигч тээврийн тийрэлтэт онгоц, MRJ-ийг Японд бямба гарагт гаргаж 220 км хурдлуулж туршсаны үр дүнд шинжилгээгээр эерэг байдлыг баталгаажуулж чаджээ. Туршилтын үйл ажиллагаа нь нислэгийн талбайд ирсэн нисэх хүчний дэмжигчид  болон үзэгчидийн анхаарлыг маш их татжээ. Онгоцыг энэ сарын 9-15-нд нисгэж үзэхээр төлөвлөж буй бөгөөд нарийвчилсан товыг агаарын байдалтай уялдуулж тогтоох юм байна. Нислэгийн холын зай нь 1,5-3,5 мянган км байх бололтой. MRJ онгоцны анхны хувилбар нь 78,  хоёр дахь нь 90 хүний суудалтай гэнэ. Цаашдаа 100 орчим хүний суудалтай загвар ч гарч болзошгүй аж. Анхны онгоцоо захиалагчидад 2017 онд хүлээлгэж өгөх зорилготой ажиллаж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26268
0 эможи
keyboard_arrow_up