“Facebook”-ийг өдөр бүр идэвхтэй ашиглаж байгаа хүмүүсийн тоо тэрбумыг давлаа

2015 оны 11 сарын 05

Нийгмийн сүлжээний хамгийн том сайт болох “Facebook” өнгөрсөн улиралд хүрээгээ улам тэлсэн байна. “Facebook”-ийг өдөр бүр идэвхтэй ашиглаж байгаа хүмүүсийн тоо 1.01 тэрбумд хүрсэн бөгөөд үүнээс 300 сая нь Ази, Номхон далайн бүсийн хэрэглэгч байжээ.

Энэ нь дэлхийн нийт хүн амын долоон хүн тутмын нэг нь “Facebook”-ийг ашиглаж байна гэсэн үг юм. Харин "Facebook"-ийг сар бүр идэвхтэй ашиглаж байгаа хэрэглэгчдийн тоо 14 хувиар өсч, 1.55 тэрбумд хүрсэн байна. Идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо өссөн нь тус компанийн орлогод ч эерэгээр нөлөөллөө.

“Facebook” энэ оны III улиралд 4.5 тэрбум ам.долларын орлоготой ажилласан гэж санхүүгийн тайландаа дурдсан бөгөөд хөдөлгөөнт төхөөрөмжөөр дамжуулан хүргэсэн зар сурталчилгааны орлого нь нийт орлогын 78 хувийг бүрдүүлсэн байна. “Facebook”-ийн хэрэглэгчдийн тоо хурдтай өсч байгаа ч орлого өсөх ганц хүчин зүйл нь байсангүй.

Өнгөрсөн улиралд зураг хуваалцах “Instagram” үйлчилгээндээ зар сурталчилгаа багтааж эхэлсэн нь хамрах хүрээг нь мөн тэлжээ. Ингэснээр нэг хэрэглэгчээс олох орлого нь III улиралд өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар өсч, 2.97 ам.долларт хүрсэн байна. Тус компанийн ахиу ашгийн хэмжээ өнгөрсөн улиралд бараг 20 хувьд хүрч, ашиг нь 896 сая ам.доллар болсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90 саяар өссөн үзүүлэлт болжээ.

“Facebook”-ийн санхүүгийн тайлан Хөрөнгийн биржийн арилжаа хаагдсаны дараа гарсан бөгөөд мэдээлэл гарсны дараа арилжааны хаалтын дараах хувьцааны ханш нь 5.2 хувиар өссөн байна. 2015 он гарснаас хойш “Facebook”-ийн зах зээлийн үнэлгээ 33 хувиар өсч, 292.5 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26219
0 эможи
keyboard_arrow_up