Google 2017 оноос дрон хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлнэ гэв
Ердөө хоёр жилийн дотор Google компани дрон хүргэлтийн үйлчилгээг АНУ-д нэвтрүүлнэ гэж Рейтерс агентлаг мэдээллээ. Google-ийн Wing төслийн ахлагч Девид Вос “Бид 2017 онд үйлчилгээгээ нэвтрүүлнэ” гэж хэлсэн аж.
Гэхдээ АНУ-д үйл ажиллагаа явуулах дрон үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд эхлээд Холбооны Агаарын Хяналтын төвөөс зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Учир нь дрон унаж, хүн гэмтээх, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд хариуцлагыг хэн үүрэх ёстой байх зэрэг бүхий л эрсдэлийг тооцож үзэх шаардлагатай.
Хэдэн жилийн турш хөгжүүлэлтийн шатанд явсан Google Wing төслийг дөнгөж өнгөрсөн онд л олон нийтэд танилцуулсан хэдий ч тун амжилттай явж байгаа аж.
Анхны туршилтыг Австралид хийсэн бол тун саяхан Google компани NASA-ийн ханалт дор өөр туршилт хийжээ.
Эх сурвалж: