Шоколадаар урласан даашинзны загварын шоу боллоо

2015 оны 10 сарын 29

Франц улсын Парис хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг шоколадаар урласан даашинзны загварын үзүүлбэр шоу боллоо.

Загварын ертөнцийн хаан орон гэгддэг Францын нийслэл Парис хотын загварын тайзнаа шоколадаар урласан хувцас, даашинзаар гоёсон загвар өмсөгчид алхаж байна. Эдгээр гоёмсог даашинзыг урлахын тулд хувцас загвар зохион бүтээгчид дэлхийд алдартай шоколад үйлдвэрлэгчидтэй хамтран ажилласан байна.

Уг шоу үзүүлбэрт загвар өмсөгчдөөс гадна Францын дуу хөгжим, кино урлаг болоод телевизийн салбарын нэр хүнд, нөлөө бүхий 15 төлөөлөгч уригдан иржээ. Тэд шоколадаар урласан хувцас даашинзуудыг өмсөж, загварын тайзнаа алхан, тухайн хувцсаа танилцуулан сурталчилсан нь энэ үйл явдлын бас нэг онцлог байлаа.

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26060
0 эможи
keyboard_arrow_up