Жастин Бибер алдарт дуучин Эминемийн амжилтыг эвдлээ

2015 оны 10 сарын 27

      Эдүгээ 21 настай дуучин Жастин Бибер Италийн Милан хотноо өчигдөр зохион байгуулагдсан “MTV Europe music awards-2015” наадамд бүтээлүүдээрээ өрсөлдөж, хамгийн олон номинацид шилдгээр шалгарч, амжилтаа бататгалаа. Европт хамгийн их алдаршиж буй дууг үзэгчдийн санал асуулгаар тодруулдаг энэ удаагийн наадмын “Шилдэг эрэгтэй дуучин”, “Хамгийн олон шүтэн бишрэгчтэй дуучин”, “Хамгийн загварлаг дуучин”, “BEST COLLABORATION”, “WorldwideAct” гэсэн таван номинацийн шагналыг хүртсэн байна.

Энэ удаа хүртсэн таван шагналтай нийлээд Жастин Бибер “MTV Europe music awards”-аас нийт 18 шагналыг хүртэж байгаа юм. Реппер Эминем энэ наадмаас 15 шагнал хүртэж, наадмын түүүхэнд хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр нэрлэгдэж байсан юм. Гэвч энэ удаа Жастин шагналынхаа тоог таваар нэмсэнээр Эминемийн амжилтыг эвдэж чаджээ. Эх сурвалж: www.mminfo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26021
0 эможи
keyboard_arrow_up