Авто ослоос сэргийлэх радарт суурилсан систем 50 жилийн өмнө байжээ
Mercedes-Benz, Honda, Volvo, Tesla гээд автомашин үйлдвэрлэгчид өнгөрсөн жилүүдэд радарт суурилсан аюулгүйн системийг нэвтрүүлэх тухай ярьсаар иржээ.
Гэхдээ тэд анхдагч биш. Учир нь Кадиллак 1959 онд танилцуулж байсан Cyclone концепц загвартаа радарт суурилсан аюулгүйн системийг суулгасан аж.
Радар нь машины урд хэсэгт байрлах бөгөөд хэрвээ урд зам дээр нь ямар нэг саад бэрхшээл, эсвэл машин гарч ирвэл анхааруулах дохио өгөх ёстой юм байна. Хагас зууны өмнө гэхэд давгүй дэвшилтэт технологи байгаа биз.
Харин Cyclone загвар өнөөдрийн автомашин үйлдвэрлэгчдийн танилцуулж байгаа шиг жишээ нь 2016 оны Honda Civic машин шиг радар нь тоормостой холбогдоогүй байжээ.
Энэ нь ямар нэг аюул ойртон ирж байгааг анхааруулахаас биш зогсох, эсвэл саадыг тойрч гарч чадахгүй гэсэн үг юм.
Та дээрх зургаас харж байгаачлан энэ машин радараас гадна өөр олон ирээдүйн зүйлсийг өөртөө агуулжээ. Жишээ нь Tesla-ийн Model X-тэй адил салхины шил нь том, хаалга нь хойшоо гүйдэг гээд олон зүйл бий.