Нэг өдрийн дотор 10 тэрбумыг олжээ
Таван америк хүн нэг өдрийн дотор 10 тэрбум доллараар баяжсаныг USA Today сонин биржийн үнийн дүгнэлтийг гаргахдаа анзаарсан байна.
Amazon компанийн эзэн Жефф Безос хамгийн их хожилтой байсан бөгөөд түүний компанийн хувьцааны үнэ 6,2 хувиар нэмэгдэж өөрийнх нь хөрөнгө шууд $2,91 тэрбум доллараар ихэслээ.
Дараа нь Google компанийн Лэрри Пейж, Сергей Брин хоёр орлоо. Компанийнх нь хувьцаа баасан гаригт үнэээ нэмсний улмаас эхнийх нь $2,48 тэрбумаар, хоёр дахь нь $2,42 тэрбумаар баяжиж чадав.
Билл Гейтсийн хувийн хөрөнгө болох Microsoft-ийн хувьцаа 10 хувиар өссөн учир 1,12 тэрбум доллараар нэмэгджээ.
Энэ тавын сүүлийн хүн болох Facebook сүлжээний эзний хөрөнгө $1,07 тэрбум доллараар нэмэгдсэн байна. Энд мэдээж хэрэг 10 тэрбум доллараар үнэлэгдэх хувьцааны тухай яригдаж байгаа юм. Хувьцаа хямдарвал тэр нь бас л гарч ирсэн шигээ алга болно.
Гэхдээ л биржийн арилжааны нэг өдрийн үр дүн нь технологийн компаниуд “гайхамшигтайгаар хөрөнгөжүүлж болохыг” харуулж байна.