Жоли “Vogue” сэтгүүлийг чимжээ
АНУ-ын “Vogue” сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарыг жүжигчин Анжелина Жоли чимлээ. Жүжигчин бүсгүй хэрхэн хорт хавдраа ялан дийлсэн түүх, гэр бүлийн харилцаа болон арваннэгдүгээр сарын 5-нд Нью-Йоркт нээлтээ хийх “Тэнгисийн эрэг” киноныхоо талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Энэхүү киноны зохиолыг Жоли бичсэн ба түүний найруулсан дөрөвдэх уран бүтээл юм. Кинонд жүжигчин Роланд, бүжигчин Ванесса хоёр гэр бүлийн зөрчлөө даван туулахаар Францын өмнөд хэсгээр аялсан талаар өгүүлдэг байна. Киноны зураг авалт Брэд, Анжелина нарын хуримын дараа Францад эхэлжээ. Энэ талаар жүжигчин бүсгүй “Тэнгисийн эрэг” кино бидний бал сарын аялал байсан” хэмээн хошигножээ. Мөн “Брэд бид хоёр кинон дээр гардаг хосууд шиг муудалцах тохиолдол гардаг. Гол дүрүүдийн амьдрал бид хоёртой зарим талаараа төстэй” гэсэн байна.
www.unen.mn