Бяцхан Милан уншиж сурчээ

2015 оны 10 сарын 23

      Колумб гаралтай дуучин Шакира болон түүний испани хамтрагч Жерард Пике нарын том хүү Милан уншиж сурч байгаа гэнэ. 

Өдгөө хоёр настай бяцхан хүү нь төвөггүй уншиж сурч байгаа бөгөөд түүний дэлхийн улс орнуудын нэрийг уншиж буй бичлэгийг дуучин бүсгүй өөрийн Инстаграм хуудсанд нийтэлсэн байна. Энэхүү бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсны дараа Миланыг суут ухаантан хэмээн бичих болжээ. Дуучин Шакира нэг нас хүрэхдээ төвөггүйхэн уншдаг болсон байсан гэх яриа бий. Магадгүй Милан ээжийнхээ энэ хосгүй авъяасыг өвлөсөн байж мэдэх юм. Дашрамд дурдахад тэдний бага хүү Саша одоо 8 сартай болсон гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25956
0 эможи
keyboard_arrow_up