Nike албан ёсоор өөрийгөө үддэг гутал танилцууллаа
Бүтэн 26 жил хүлээлгэж байж өнөөдөр л Nike компани албан ёсоор өөрийгөө үддэг гутал танилцууллаа. Ирээдүй рүү буцсан нь уран сайхны кинонд гардаг Nike Mag өөрийгөө үддэг гутлыг хүлээж байсан бол одоо л та авч болох нь.
Гэвч “тусгай мэдрэгчийн тусламжтай гутлыг өмсөж байгаа хүний хөдөлгөөнд үндэслэн өмсөхөд эвтэйхэн байх технологитой” гэж танилцуулсан энэ гутал хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй үлджээ.
Харин компани энэ гутлыг цөөн тоогоор үйлдвэрлэх бөгөөд тусгай загварын гутлын анхны загварыг Майкл Фоксын нэрэмжит Паркинсоны судалгааны санд хандив цуглуулах зорилгоор дуудлага худалдаагаар борлуулна гэсэн юм.
Nike хэзээ, хаана дуудлага худалдааг зохион байгуулахаа ирэх жилийн хавар мэдэгдэх аж. Майкл Фокс буюу Ирээдүй рүү буцсан нь гурамсан цувралын гол дүр Марти Мкфлай Паркинсоны өвчний улмаас олон жил шаналж байгаа билээ.
Хэдийгээр өнгөрсөн зууны сүүл үед дэлгэцэнд гарсан уран сайхны киноноос сэдэвлэсэн ч гэсэн Nike Mag гутал ирээдүйн ухаалаг гутлын эхлэл болж байна. Магад бид хэзээ нэгэн цагт гутлын хэмжээнд санаа зовохгүй болж, холгоно гэж айхгүй болох биз.