Жүжигчин Хейден Панеттьерын бие муудаж, эмнэлэгт хэвтжээ

2015 оны 10 сарын 14

     АНУ-ын “Heroes” зэрэг киногоороо танигдсан жүжигчин Хейден Панеттьер өнгөрсөн жил  нярайлж, бяцхан охинтой болсон билээ. 

Гэвч төрсний дараах сэтгэл гутралын өвчнөөр шаналж, бие нь муудсаны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаарх мэдээллийг ойрын хүн нь мэдээлжээ. Жүжигчин бүсгүй эдүгээ 26 настай бөгөөд өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард охиноо төрүүлсэн юм.

Хейден Панеттьер үүнээс өмнө ч сэтгэл гутрах өвчнөөр өвдөж байсан билээ. Түүнчлэн, “Nashville” гэх мюзикл кинонд тоглохдоо өөртэйгөө ижил төрсний дараах сэтгэл гутрах өвчнөөс шаналж буй Жулиетте Барнес гэх эмэгтэйн дүрийг бүтээж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25755
0 эможи
keyboard_arrow_up