Токиогийн олимпод жолоочгүй машин хэрэглэнэ
2015 оны 10 сарын 05
Японы эрх баригчид “жолоочгүй автомашин”-ы технологийг 2020 онд нийслэл Токио хотод нь болох зуны Олимпийн наадам гэхэд хэрэгжүүлэх зорилгоор өөрөө удирддаг таксиг ирэх оноос туршиж эхлэхийг зөвшөөрчээ. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна.
Туршилтыг Токиогоос холгүй оршдог Фужисава хотод явуулах аж. Туршилтын аялалд 50 хүн сайн дураараа оролцох бөгөөд такси нь тусгай тоног төхөөрөмжөөр тоноглосон хос хөдөлгүүртэй “Toyota Estima” загварын автомашин байх аж.
Олимпийн наадмыг Японы эрх баригчид улс орныхоо хамгийн сүүлийн үеийн техникийн ололт амжилтуудыг харуулах болон хөрөнгө оруулалтыг татах талбарын хувиар ашиглана гэж найдаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25614
0 эможи