НАСА өнөө шөнө Ангарагийн нууцыг дэлгэнэ

2015 оны 9 сарын 28

Магадгүй энэ цэнхэр гариг дээр амьдарч байгаа хэн бүхэн өөр ямар ч гариг эрхсээс илүүтэйгээр Улаан нүдэн гаригийн тухай сонсож байсан байх. Гэхдээ тэнд юу байгаа бол? НАСА агентлаг өнөө шөнө маш том нууцыг дэлгэнэ гэж мэдэгджээ.

Маш олон хүн биднийхээс гадна амьдрал байгаа эсэхийг мэдэхийг тун ихээр хүсэж байгаа

Зүүн бүсийн цагаар есдүгээр сарын 28-ны өглөөний 11:30 минут буюу Монголын цагаар шөнө 23:30 минутад НАСА өөрсдийн цахим хуудсаар хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулах юм байна.

Хүмүүс энэ мэдээлэл цацагдсантай холбогдуулан өөрсдийн Twitter-тээ #askNASA гэсэн нэрийн дор “Улаан нүдэн гариг дээрээс ямар нэг төрлийн амьдрал илрүүлсэн” эсэхийг асууж эхэлжээ.

Зарим нэг нь харин “Та нар Марк Уотниг олсон юм уу” гэж тохуурхсан байна. “Ангарагийн иргэн” нэртэй уран бүтээл тун удахгүй нээлтээ хийнэ. Харин киноны гол үйл явдал Ангараг гаригт хаягдсан сансрын нисгэгч Марк Уотни гэх зохиомол дүрийн тухай гарах юм.

http://rafikemil.deviantart.com/art/Meanwhile-On-Mars-by-Rafik-Emil-H-485532050

Маш олон хүн биднийхээс гадна амьдрал байгаа эсэхийг мэдэхийг тун ихээр хүсэж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг бидний урлаг, уран сайханд төсөөлдөгтэй ижил “оюун ухаант” амьдрал байхгүй гэдэг нь ойлгомжтой.

Түүнчлэн НАСА агентлаг нэгэнтээ Ангараг гаригт амьдрал тэтгэх боломжтой нөхцөлд байсан, харин одоо ч гэсэн хаа нэгтээ амьдрал ямар нэг төвшинд оршин байгаа эсэхийг судалж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Харин өнөөдөр шөнө НАСА агентлаг бидэнд Улаан нүдэн гаригийн тухай олж мэдсэн сонирхолтой зүйлийг дэлгэх гэж байна. Тэр нь юу юм бол?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25477
0 эможи
keyboard_arrow_up