Аргентинчууд ухаалаг гар утсаа ашиглаж инфляцийн өсөлтөө хянаж эхэлжээ

2014 оны 3 сарын 07

Аргентинчууд ухаалаг гар утасны аппликейшны тусламжтайгаар хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ барааны үнэд хяналт тавих боломжтой болжээ.

 

Учир нь Буэнос-Айресын их сургуулийн оюутнуудын хөгжүүлсэн "Prices OK" нэртэй тус аппликейшн нь хүнсний бүтээгдэхүүнүүд дээрх баркодыг тайлан уншиж, засгийн газраас тогтоосон үнийг хэрэглэгчдэд харуулдаг байна. Ингэснээр хүн бүр инфляцийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа засгийн газрын арга хэмжээнд гар бие оролцох боломжтой болж байна гэж Аргентиний ерөнхийлөгч Кристина Фернандез онцолжээ. Энэ долоо хоногт Аргентины засгийн газар эдийн засгийн хямралыг давах үүднээс хүнсний үнийг хатуу тогтоох төлөвлөгөөгөө нийтэд танилцуулсан. Одоогоор Аргентин даяар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг болон худалдаалдаг хамгийн том 12 сүлжээ компани засгийн газрын төлөвлөгөө болох хүнсний гол нэр төрлийн 80 бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах үүднээс тогтоосон үнийн хамгийн доод хязгаарыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
254
0 эможи
keyboard_arrow_up