6 настай охиноос гэр бүл цуцалсан аав ээждээ өгсөн чин сэтгэлийн лекц

2015 оны 9 сарын 23

6 настай хөөрхөн хэрсүү охины аав ээждээ уншсан чамгүй гүнзгий утга учиртай лекц интернэтэд хит болоод байна.

Канадын иргэн Чериш Шерри бяцхан охин Тиана нь  аав ээждээ чин сэтгэлийн зөвлөгөө өгснийг өөрийн Фэйсбүүктээ нийтэлжээ.

Тиана охины 3 минутын лекцийг өнгөрсөн Лхагва гарагаас хойш 10 орчим сая хүн үзээд байна.

Аав ээж хоёр нь маргалдсан бололтой агаад Тиана дундуур нь орж, ээжийгээ гэртээ оруулаад салсан нөхөртэйгээ хэрхэн найз болох тухай сургаалаа "номлосон" аж. 

Охины лекц ийн эхэлж байна: -Ээж, та аавын найз болоход бэлэн байна уу?

-Бэлэн

-За тэгвэл ийм өндрөөс буухыг бод(гараараа зааж үзүүлнэ), би бүх юмыг ийм нам дор байгаасай гэж бодож байна. Чадах бүхнээ хийгээд үз. 

Би дахиад аав та хоёр солигдож, дахиад та хоёр муудалцаж байгааг хармааргүй байна. Би аав та хоёрыг тогтвортой, учраа олсон, найзууд байгаасай гэж бодож байна. 

Би муухай загнах гээгүй шүү. Би бүх хүнийг л найзууд байгаасай гэж хүсэж байна.

Хэрвээ би сайхан зантай, эелдэг байвал бусад нь ч тийм байж болно биз дээ?

Би хэнийг ч гомдоох гээгүй - би чин сэтгэлээсээ л чадах бүхнээ хийж байна. Өөр юу ч биш.

Би аавыгаа, ээжийгээ, ер нь бүгдээрээ найзууд байгаасай гэж, бүгдээрээ инээмсэглэж байгаасай гэж хүсэж байна. 

Бяцхан охин лекцийнхээ төгсгөлд "- Би таныг чадна гэж бодож байна шүү, би таныг дундаж өндрөө намсгаж бууж чадна гэж бодож байна. Би бүх хүнийг нам сууж, тайван тогтуун байгаасай гэхээс өөр юм хүсээгүй ээ. Бүх юм хамгийн боломжтойгоороо л сайн сайхан байвал болоо. Өөр юмгүй" гэх агаад ээж нь охиндоо -Баярлалаа Тиана гэнэ.

Би аавыгаа, ээжийгээ, ер нь бүгдээрээ найзууд байгаасай гэж, бүгдээрээ инээмсэглэж байгаасай гэж хүсэж байна. Тиана.

 

 

Миний сэтгэл зүрх гэж том зүйл байна. Бусдын сэтгэл зүрх ч бас адилхан. Бид хэрвээ хүн бүхэн л муухай загнадаг дэлхийд амьдраад байвал ирээдүйд бүгдээрээ л мангас болно. Тиана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25392
0 эможи
keyboard_arrow_up