Япон селфиний гар ашиглахыг хориглов
2015 оны 9 сарын 22
Сүүлийн үед селфи хийх гэж байгаад амь насаа алдсан тохиолдол цөөнгүй гарах болсон. Тэгвэл иймэрхүү байдлаар амь насаа алдах тохиолдол Японд нэмэгдсээр байгаа учир төмөр зам болон метроны буудлын ойр орчимд сэлфиний гар ашиглаж, селфидэхийг хориглосон шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргажээ.
Осол гэмтэлд өртөх шалтгаан нь тухайн хүний анхаарал сэлфи хийж байгаа гар утас руу төвлөрсөн байдагтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Түүнчлэн сэлфи хийж буй хүмүүс олон нийтийн газар зорчигчдын хэвийн урсгалд саад болох магадлалтай учир ийнхүү шийдвэрлэсэн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25338
0 эможи