Фэйсбүүкт “Dislike” дардаг болно

2015 оны 9 сарын 16

    Бид Фэйсбүүкт ямар нэгэн харамсалтай болоод сөрөг мэдээллийг унших үедээ нүдээ аниад, хэлээ хазан хий дэмий бухимдаж өнгөрөөх тохиолдол олон гардаг. Тэгвэл Фэйсбүүкийн  нэгэн зөвлөгөөний хурлын үеэр компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг Фэйсбүүкт "Dislike" сонголттой болох  тестийг туршиж байгаа талаараа танилцуулсан байна. 

Өмнө нь хүмүүс ямар нэгэн  таалагдсан зүйл дээрээ "like" дардаг байсан бол дүрвэгсдийн тухай, улс орны хямралын тухай гэхчлэн харамсалтай, сөрөг  мэдээллийг унших үедээ хэрэглэгч өөрийн сэтгэл хөдлөлөө бүрэн  илэрхийлэхийн тулд “Dislike”  дардаг болох тухай ярисан байна. Энэхүү туршилт дээр тус компани  нэлээд хугацааны турш ажиллаж байгаа бөгөөд  “Dislike”   дардаг шинэ боломж тун удахгүй олон нийтэд нээлттэй болох ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25199
0 эможи
keyboard_arrow_up