Facebook 360 градус дүрс тоглуулах аппликейшн бүтээнэ

2015 оны 9 сарын 15

Wall Street Journal-д мэдээлснээр Facebook 360 градусын бичлэг /бөмбөрцөг бичлэг/ тоглуулах бие даасан аппликейшн бүтээхээр ажиллаж байгаа гэжээ. Гэхдээ аппликейшнийг дөнгөж хөгжүүлж эхэлж байгаа бөгөөд iOS болон Android үйлдлийн системд зориулсан хувилбарууд шууд гарах юм байна.

Аппликейшн яг л одоогийн Youtube-тэй адил 360 градусын өнцгөөр бичлэг тоглуулах аж. Түүнчлэн Google-ийн Street View аппликейшны тусламжтай хэрэглэгчид өөрийн гар утсыг “цонх” мэтээр ашиглаж болдог.

Энэ жилийн эхээр F8 хөгжүүлэгчдийн чуулганд Facebook бөмбөрцөг бичлэг танилцуулж байсан бол одоо аппликейшн хөгжүүлэхээр шийджээ.

Түүнчлэн компанийн ажилтан Жей Парих “Анх facebook байгуулагдаж байхад текстэд суурилсан сайт байлаа. Төд удалгүй хэрэглэгчид гэрэл зургийг ихээр ашиглах болж, сайт ч тэр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харин одоо дүрс бичлэгийн эрин эхэлж байна. Тэр ч бүү хэл хэдхэн жилийн дараа бид Facebook-ээр дамжуулан VR болон AR технологийг санал болгоно гэж итгэж байгаа” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25146
0 эможи
keyboard_arrow_up