Ким Кардашиан: Тэргүүн хатагтай болохыг хүсч байна

2015 оны 9 сарын 10

Реалити шоуны од Ким Кардашиан өчигдөр “Jimme Kammel” шоунд зочноор уригдаж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Хөөх гэдэс чинь нэлээн том болжээ. Хэзээ төрөх вэ?

-Арваннэгдүгээр сарын сүүлээр. Шинэ хүнээ тэсэн ядан хүлээж байна. Нори дүүгээ харахыг хүсч байгаа.

-Тийм гэж үү. Хүү эсвэл охин?

-Хүү.

-Кейни Уэст хүүтэй болох нээ. Сайхан юм аа?

-Кейни хүү гэдгийг нь мэдээд их баярласан. Хүү хүсдэг гэдгийг нь тэр үед л мэдсэн.

-Чи Нориг тээж байхдаа их таргалж, яг л усны үхэр шиг харагдаж байсан. Миний бодлоор чамд том гэдэс зохидог бололтой. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна?

-Тийм гэж үү. Дөнгөж сая намайг усны үхэр гэж хэлээгүй бил үү.

-Үгүй, үгүй би тэгэж хэлээгүй. Сэтгүүл, сонин дээр чиний зураг дор “усны үхэр” гээд бичихсэн байсан. Муухай сонсогдсон бол уучлаарай?

-Зүгээрдээ. Иймхэн үгэнд гомдох хүн би биш. Олон ч удаа муухай үг сонсож үзсэн. Тийм ч их шаналахгүй байна. Мэдээж хэрэг жирэмсэн болохоор их таргалдаг. Гадаад төрх бүхэлдээ өөрчлөгддөг гэж болно. Эрчүүд шиг төрдөггүй байсан бол үргэлж сайхан төрхөө хадгалж болно шүү дээ. Харин эмэгтэй хүн гэрлэж, хүүхэд төрүүлэх, өсгөх ёстой. Би ч гэсэн байгалийн хуулийг зөрчихийг хүсэхгүй байна.

-Бие давхар ээжүүд ихэвчлэн гэртээ унтаад, идээд л байж байдаг. Харин чи эсрэгээрээ юм. Их ажилтай. Үргэлж л гадуур явах юм?

-Олон салбарт амжилт олохын тулд уйгагүй хөдөлмөрлөж байна. Надад зогсох, ухрах зам гэж үгүй. Хэрвээ би хийж буй ажлаасаа уйдаж, залхаж эхэлбэл хүчгүй болох эрсдэлтэй. Өөрийн байр сууриа баттай хадгалахын тулд үргэлж хөдөлмөрлөдөг.

-Кейни та хоёр өнгөрсөн оны долоодугаар сард хуримаа хийсэн. Энэ залуутай гэрлэх ямар байна даа?

 

-Их сайхан. Бид нэг нэгэндээ итгэдэг. Кейнигийн гадаад төрх дунд дулаахан гэхээсээ илүү хүйтэн харагддаг. Хүмүүс Кейнигийн дотоод ертөнцөөр аялаагүй мөртлөө гадаад төрхөөр нь шинжиж “муу залуу” гэх мэтээр бичиж, дүгнэдэг. Үнэнийг хэлэхэд Кейни яг хүүхэд шиг гэнэн цайлган. Тиймээс л энэ залууд итгэж, хүүхдийг нь төрүүлж, эхнэр нь болохоор шийдсэн.

-Та хоёр яагаад гурван удаа гэрлэхээр шийлсэн юм?

-Нэг нэгэндээ хайртай учир дахин дахин гэрлэхийг хүссэн.

-Хурим болгоны өмнө Кейни гэрлэх санал тавьсан уу?

-Тиймээ. Бүх гэрлэх санал гайхалтай, давтагдашгүй байсан.

-Гайхалтай юм.

-Баярлалаа.

-Чи Кейниг АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болж чадна гэдэгт итгэж байна уу. “MTV”-ийн үеэр 2020 оны сонгуульд нэр дэвшихээр болсноо мэдэгдсэн?

-Мэдээж хэрэг итгэж байна. Миний нөхөр дан ганц урлагийн авъяасаас гадна улстөрийн мэдлэг, удирдах чадвартай. Түүний оюун санааг хөгөлдөг эрхэм бол хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Льютер Кинг. Тэрбээр энэ гайхалтай эрхмийн хэлсэн үг, тэмдэглэсэн тэмдэглэлийг байнга уншдаг. Хэрвээ би Кейниг хайрладаг, хүндэлдэг байгаагүй бол ерөнхийлөгч болно гэж хэлэхэд нь уурлах байсан.

-Чамайг тэргүүн хатагтай Мишель Обамагаас алдартай гэсэн?

-Их гайхсан шүү. Ерөнхийлөгч Обама, тэргүүн хатагтай хоёрыг хуримандаа урьсан тэд ирээгүй. Үнэнийг хэлэхэд би тэргүүн хатагтай болмоор байна. Тиймээс Кейни  ерөнхийлөгч болох учиртай.

-Чиний нүцгэн зургууд хаа сайгүй байдаг. Хүүхдүүдээ үзэх вий гэхээс эмээдэг үү?

-Сонголт хийх, шийдвэр гаргахдаа би үргэлж маргаашаа боддог. Би залуухан байна. Миний хүүхдүүд том болно. Миний насан дээр ирээд тэд ээжийнхээ сонголт буруу биш гэдгийг ойлгоно.

-Гоо сайхны хагалгааны тухай чиний бодол?

-Хүн өөрчлөгдөх, өөрөөр амьдрах эрхтэй.

- Дүү нар чинь чамаас  алдартай болж байна. Энэ бүхэн дарамт учруулдаг уу?

-Үгүй ээ. Би тэднийг алдартай болгосон. Тэд миний буянаар илүү сайхан амьдарч байна. Хэрвээ би реалити шоутай болоогүй байсан бол тэднийг хэн ч танихгүй байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25050
0 эможи
keyboard_arrow_up