20 дахь удаагийн Victoria`s secret 12-р сарын 8-нд болно
2015 оны 9 сарын 10
Загварын ертөнцийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн их хүлээлттэй шоу болох Victoria`s Secret-ийн шоу энэ оны 12-р сарын 8-нд АНУ-ын Нью-Иорк хотноо зохион байгуулагдахаар болжээ.
Victoria`s Secret компанийн гүйцэтгэх захирал Sharen Jester Turney: "Анхны шоу маань 1995 онд Нью-Иорк хотод зохион байгуулагдаж байсан учир 20 жилийн ойгоо тус хотод дахин хийхээр шийдсэн" гэжээ. Энэ жилийн сахиусан тэнгэрүүдийн шоу урьдын адил гэнэтийн бэлэгээр дүүрэн байх нь дамжиггүй билээ. Тэгэхээр бидэнд тэр гайхалтай мөчийг хүлээх л үлдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25037
0 эможи