Yahoo-гийн гүйцэтгэх захирал Мерисса Мейер ихэр хүүхэдтэй болно

2015 оны 9 сарын 01

Технологийн салбарын хамгийн амжилттай яваа эмэгтэйчүүдийн нэг Мерисса Мейер тун удахгүй амаржих гэж байна. Тэрээр өөрийн Tumblr дээр арван хоёрдугаар сард хоёр ихэр охинтой болно хэмээн бичжээ.

Гурван жилийн өмнө хүүгээ төрүүлээд ердөө хоёр долоо хоногийн дараа ажилдаа орж байсан Мерисса энэ удаад ч гэсэн хурдхан ажилдаа орно гэдгээ ТУЗ-ын гишүүддээ мэдэгдсэн аж.

Мейер 2012 онд Yahoo-гийн захирлын албыг авснаас хойш Tumblr-ийг 1,1 тэрбум ам. доллароор худалдан авсан, Алибабад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, дөнгөж бизнесийн гараагаа эхэлж буй компаниудыг худалдан авсан зэрэг олон том алхам хийжээ.

Хэрвээ та түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл “Технологийн салбарын гайхамшигт эмэгтэйчүүдийн нэг Мерисса Мейер” нийтлэлийг уншаарай.

Эх сурвалж: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24790
0 эможи
keyboard_arrow_up