Aдель “25” цомгоо гаргана

2015 оны 9 сарын 01

    Британийн дуучин Адель “19” нэртэй цомог олон сая хувь борлогдож олны танил болсон билээ. Дуучин бүсгүй тухайн цомогт багтсан дуунуудаа хэдэн настайдаа бичсэнээсээ хамааран насныхаа тоогоор цомгоо нэрлэдэг онцлогтой. Энэ жил дуучин бүсгүй 26 нас хүрсэн бөгөөд “25” хэмээх шинэ цомгоо ирэх арваннэгдүгээр сард гаргах тухайгаа мэдээлжээ. Тэрбээр “Сони” компанитай 128 сая ам.долларын гэрээ хийж шинэ цомгийнхоо бичлэгт орсон байна. Түүний шинэ цомог каунтри хэв маягтай байх аж. Аделийн хоёр дахь бие даасан цомог болох “21” нь ч түүнийг хоосон үлдээгүйгээс гадна “Жеймс Бонд-Тэнгэрийн уналт” киноны дуу нь “Оскар”-ын шагналыг авчирч байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24784
0 эможи
keyboard_arrow_up