Энэ сарын 27-нд тэнгэрт хоёр САР гарахгүй

2015 оны 8 сарын 27

2015 оны долдугаар сарын 27-нд тэнгэрт хоёр САР буюу Ангараг гараг сартай ижил хэмжээтэй болж үзэгдэх тухай мэдээлэл соошил медиагаар хүчтэй тархаж байна. Google-ийн өнгөрсөн долоо хоногийн хамгийн их хайлт хийгдсэн сэдэв ч энэ тухай байлаа. 

Хүн төрөлхтний анхаарлыг татаад байгаа уг үзэгдлийн талаар НАСА "Тэнгэрт хоёр сар гарахгүй. Том хэмжээтэй гарагууд манай дэлхий рүү ойртон ирэх болон хажуугаар өнгөрөх үед нарны туяа тусч тэр нь бидэнд сар мэт харагдаж болно. 2015 оны наймдугаар сарын 27-нд дэл­хийд хоёр сар гарна гэдэг бол цуурхал. Харин энэ сарын 27-ны 00:30 цагт Ангараг гараг дэлхийд ойртож ирэх бөгөөд дэлхийтэй маш ойрхон буюу 3465000 км-ийн зайтай зөрөх юм. Энэ үзэгдэл 272 жилд нэг удаа тохиодог." гэсэн тайлбар хийжээ.

Уг цуурхал 2003 оноос эхэлж тархсан бөгөөд жил бүрийн энэ үед сэргэж ирдэг байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24665
1 эможи
keyboard_arrow_up