Нохой “ээж”-тэй барын бамбарууд

2015 оны 8 сарын 26

Энэ сарын 16-ны өдөр БНХАУ-ын “Qiqihar Lonza” амьтны хүрээлэнд нэгэн бар зулзагалж, дөрвөн бамбар гаргажээ. Амьтны хүрээлэнгийн түүхэнд энэ нь анхны тохиолдол бөгөөд дөрвөн бамбар гаргасан бар бамбаруудаа хооллож чадахгүйд хүрсэн байна. Учир нь бар сүү маш бага байгаа учраас барын бамбаруудыг “NE” Хятадын амьтны хүрээлэнд амьдардаг хоёр гөлөгтэй нохойд дасган, хөхүүлж байгаа аж.

Амьтны хүрээлэнгийнхний ярьж байгаагаар нохойн сүү барын сүүнээс нэг их ялгагдахгүй, шим тэжээл өгдөг гэнэ. Харин тэдний санааг зовоож байгаа нэг зүйл нь одоогоор барын бамбар нохойг өөрийнхөө “ээж” хэмээн бодож байгаа ч том бар болоод ирэхээрээ "нохой ээж"-дээ хор хөнөөл учруулж магадгүй гэх асуудал юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24597
0 эможи
keyboard_arrow_up