Ихэр удам дамжсан теннисчид
Америкийн теннисчин ах дүү Брайаныг мэдэхгүй хүн хуруу дарам цөөн биз ээ. Биеийн өндөр, жин, нүүр царайгаараа ижил, тоглолтын техникээр ч төстэй ихэр теннисчдийг хооронд нь андууран хөглөх хүн ч олон байдаг. Харин Боб нь Майкаас хоёр минутын өмнө хорвоод мэндэлсэн учраас маргаангүй ах нь юм. Тэд өдгөө 29 настай. Боб, Майк нар удам дамжсан теннисчид.
Тэдний ээж Кэти залуудаа теннисчин байжээ. Тэрбээр зүгээр ч үгүй мэргэжлийн теннисчин бөгөөд “Уимблдон”-ы холимог хос төрөлд дөрвөнтээ хүч сорьж байсан нэгэн. Эцэг Уэйн нь хуульчийн мэргэжилтэй ч хөгжмийн зохиолч, бас шаггүй теннисчин байжээ. Тиймээс ихэр хүүхдүүдээ теннисээр хичээллэхэд дургүйлхсэнгүй. Боб, Майк нар таван настайдаа теннисний цохиур барьж үзсэн агаад анх зургаатайдаа Вашингтоны өсвөрийн теннисний хос төрөлд түрүүлж байв. Тэдний амжилтын гараа ийн эрт эхэлжээ.