Орон гэргүйчүүдийн зураг авч яваад сураггүй болсон эцэгтэйгээ уулзжээ
2015 оны 8 сарын 14
Хавайд өссөн Диана Кимийн эцэг нь гэрэл зурагчин байж, охиноо ч энэ ажилд сургасан гэнэ. Аав ээж хоёр нь салаад эцэг нь сураг тасарч, сураггүй алга болсонд тооцогдон Диана харин гэрэл зурагчин болсон байна.
2003 оноос Ким Диана орон гэргүйчүүдийн талаарх нэгэн том төсөлд оролцож эхлэн тэдний талаар зураг авч эхэлжээ.
Гэтэл 2013 онд Гонолулуд мөн мөн л орон гэргүйчүүдийн зураг авч яваад тэдний дунд төрсөн эцэгтэйгээ тааралджээ.
Тэр эхлээд аавдаа хоол хүнс залгуулаад дараа нь эмнэлэгт үзүүлж өөд нь татаж авсан байна.
Одоо эцэг Ким хэвийн байдладаа орон зүрхний шигдээсээ эмчлүүлэхийн зэрэгцээ ажил хайж алсдаа Өмнөд Солонгос дахь төрөл садандаа очихоор төлөвлөж байгаа гэнэ.
Диана ч аавдаа өөрийн хуучин аппаратаа бэлэглэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24352
0 эможи