Хоёр нартай, амьдрал байх магадлалтай гаригийг илрүүлжээ

2015 оны 8 сарын 13

Сансрын уудамд амьдрал байх бүрэн боломжтой. Магадгүй бидний кино урлагт дүрсэлдэг шиг биднээс хол илүү хөгжсөн соёл иргэншил, эсвэл бүр үлэг гүрвэлүүдээс ч хөгжил муутай амьдрал оршин байж болно.

Та өглөө бүр тэнгэрт хоёр нар хардаг бол ямар байх байсныг төсөөлөөд үз дээ

Кеплер сансрын дуран авайн хамгийн сүүлд олж илрүүлсэн гариг болох  Кеплер -453b гариг амьдрал тэтгэх боломжтой байж болох юм. Зөвхөн үүгээр зогсохгүй энэ гариг хоёр эх одыг тойрон эргэж байдаг аж.

Далайн ван гаригаас 60 хувиар том хэмжээтэй энэ гариг эх однуудаасаа ус шингэн төлөвт байж болохуйц тун тохиромжтой зад оршиж байгаа учир амьдрал тэтгэх боломжтой гэж үзэж байгаа хэрэг.

Хос нартай гаригуудыг “circumbinary” буюу үгчилбэл хоёрыг тойрдог гэж нэрлэдэг. Хэдэн жилийн өмнө сансар судлаачид PH1 хэмээх бүр дөрвөн нартай гаригийг илрүүлж байсан билээ. Гэхдээ тэнд амьдрал тэтгэх боломжтой гэж үзээгүй юм.

Нэгэнтээ эрдэмтэд хоёр болон түүнээс дээш эх одтой гариг өөрийн тойрог замаа олон тэрбум жилийн турш хадгалах боломжгүй гэж үздэг байлаа. Харин энэ удаагийн нээлт нь Кеплерийн олж илрүүлсэн 10 дахь хос эх одтой гариг болж байна. Гэхдээ энэ удаад тэнд амьдрал байх боломжтой.

Кеплер -453b гаригийн системийн хос однуудын том нь манай нарнаас хэмжээгээр үл ялиг жижиг, харин бага од нь манай нарны ердөө 19 хувьтай тэнцэх жинтэй бөгөөд нийт системийнхээ гэрлийн дөнгөж 0,3 хувийг бүрдүүлдэг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24314
0 эможи
keyboard_arrow_up