2100 онд дэлхийн хүн ам 11 тэрбумд хүрнэ

2015 оны 8 сарын 13

Ирэх зуун жилийн хугацаанд дэлхий дээр амьдрах хүн төрөлхтнийг хаана багтаах вэ? гэдэг том асуудал үүснэ. Хэрвээ одоогийн хүн амын өсөлт энэ хэвээрээ үргэлжилсээр байвал 2100 он гэхэд одоо байгаа дээр нэмээд дөрвөн тэрбум хүн цэнхэр гариг дээр амьдрах аж.

Хэдэн зуун саяар тоологдох өндөр настнуудаа тэжээж дийлэх эсэх нь эргэлзээтэй

Түүнчлэн 2050 он гэхэд өнөөдөр амьдарч байгаа 7,3 тэрбум хүн, 9,7 тэрбумд хүрэх бөгөөд төрөлтийн төвшин буурахгүй энэ хэвээр явсаар 11,2 тэрбум хүн дараагийн зууныг үзэх юм.

НҮБ-ын хүн амын сангийн захирал Жонн Вилморт Сиетл хотноо болсон “Статистикийн холбооны уулзалт”-ын үеэр энэ тухай өгүүлжээ. Хүн амын эрчимтэй өсөлтийн голомт нь Африк тив байх бөгөөд ингэж хурдтай өсөх нь араасаа олон асуудал дагуулна.

Жишээ нь зөвхөн АНУ гэхэд энэ зууны төгсгөл хүртэл жил бүр 1,5 сая шинэ иргэн угтан авсаар 322 сая хүн амтай тус улс 450 саяыг давах аж. Улс төрчид энэ их хүн амыг орон байр, хоол хүнсээр хангах ажилд толгойгоо гашилгана.

Зөвхөн үүгээр зогсохгүй эрчим хүч, эрүүл мэнд, ажлын байр зэрэг зүйлсийг нь ч хангах ёстой болох бөгөөд хүн төрөлхтний сэтгэлийн дарамт хүн ам нэмэгдэх тусам дагаж өсөх юм. Агаарын бохирдол, гэмт хэргийн гаралт ч дагаад нэмэгдэх аж.

Эрчимтэй хөгжиж байгаа, хүн амаараа одоо дэлхийд толгой цохиж буй БНХАУ, Бразил, Энэтхэг зэрэг орнууд бүр ч том асуудалтай тулгарч болох юм. Хүн амын хурдацтай өсөлтийн явцад залуу үеийнхэн давамгайлж эхлэх бөгөөд тэд бүгд хөгширнө. Харин хэдэн зуун саяар тоологдох өндөр настнуудаа тэжээж дийлэх эсэх нь эргэлзээтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24295
0 эможи
keyboard_arrow_up