Хөлбөмбөгийн дэлхийн аваргад 40 орны шигшээ багийг оролцуулах боломжтой

2015 оны 8 сарын 13

Францын домогт хөлбөмбөгчин М.Платини ОУОХ-ны (Олон улсын хөлбөмбгөийн холбоо) Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхөөр болсон. Тэрээр сонгуулийн өмнө өөрийгөө рекламдсан нэгэн мэдэгдэл хийсэн ч дэлхийн аваргад 40 орны багийг оролцуулах боломжтой гэсэн юм.

Хэдийгээр М.Платини л үүнийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байгаа болохоос дэлхийн аваргад 40 баг оролцох нь цаг хугацааны асуудал билээ. 1930 онд Уругвай улсад болсон анхны хөлбөмбөгийн дэлхийн аварга 13 орны шигшээ баг өрсөлдсөн. Түүнээс хойш энэ тоо өссөөр өнөөдөр 32 баг дэлхийн аваргад оролцож байна.

Тухайлбал 1930 онд 13, 1934-1978 оны хооронд 16, 1982-1994 оны хооронд 24, 1998 оноос хойш 32 улсын шигшээ баг “Алтан дагина”-ы төлөөх ширүүн тулаанд тоосоо өргөж байлаа.

Хэрэв 40 баг оролцох асуудал шийдэгдвэл Ази, Африк, Австрали дайлан орнууд, Хойд Америкийн орнуудад илүү боломж нэмэгдэнэ. Учир нь одоогийн дүрмээр Европоос 12-13 буюу хамгийн их төлөөлөл оролцож, Азиас 4, Африкаас 5, Хойд Америкаас 3, Далайн орнуудад 0.5 эрх оногдож байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24291
0 эможи
keyboard_arrow_up