Охиныхоо сонсголын аппараттай адил шивээс хийлгэжээ
Шинэ Зеландын иргэн Алистейр Кампбел охиноо сонсголын бэрхшээл, сонсголын жижиг төхөөрөмжөөсөө болж бусдаас өөр мэт ганцаардмал мэдрэмж бүү аваасай гэж хүссэн учир ийм шивээс хийлгэжээ. Түүний охин сонсголын хүнд бэрхшээлтэй бөгөөд дөрвөн настай байхдаа чихэндээ мэс заслын аргаар төхөөрөмж суулгуулжээ.
"Би охиндоо ямар их хайртай гэдгээ илэрхийлэхийн тулд энэ шивээсийг хийлгүүлсэн. Миний үс одоо ургаж эхэлсэн л дээ, гэхдээ онцгой тохиолдолд эсвэл охин Шарлоттегийнхаа хүсэлтээр үсээ хусхад хэзээд бэлэн байх болно." хэмээн Алистейр ярьсан байна.
Шивээс 45 минут үргэлжилсэн бөгөөд бага зэрэг өвдсөн ч охиныхоо төлөө тиймхэн өвдөлтийг даван туулсан хэмээн тэр ярьсан байна.
Энэ гэр бүлд сонсголын бэрхшээл удам дамжиж ирсэн аж. Алистейрийн гэргий Шарлотте охины ээжийн ээж мөн болон энэ гэр бүлийн хоёр дахь хүү ийм сонсголын бэрхшээлтэй аж.
Гэхдээ Алистейр ийм шивээс хийлгэсэн цорын ганц хүн биш. Дэлхий дээр олон эцэг эх хүүхдээ, дүүгээ, хайртай хүнээ ганцаардуулахгүйн тулд ийм шивээс хийлгэсэн байдаг.