”National Geographic Traveler-2015” уралдааны шилдэг зургууд
Энэ жилийн "National Geographic Traveler-2015" уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 17.000 гаруй уран бүтээлчид аялалын шилдэг хөрөг зураг, байгалийн гэрэл зураг, торгон агшин, шилдэг өнцөг номинациудад бүтээлээ ирүүлжээ. 27дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Ануар Патжана Флориук хэмээх Мексик эр Мексикийн баруун талын далайн эрэг Рока Матилдад далайн гүнд аврага том халимны ойролцоо сэлэн зураг авч буй зурагаар тэргүүн байранд орсон байна.
Ингээд шилдэг 10т орсон бүтээлүүдийг хамтдаа сонирхъё
Тэргүүн байр: Дөнгөж төрсөн зулзагаа дагуулан явж буй ээж халим ба тэдний зургийг авч буй хүмүүс
Зурагчин: Ануар Патжана
Дэд байр: Элс шороотой орчинд ажлын байрныхаа цонхоор гадагш харж буй ажилчин эрчүүд
Зурагчин: Anuar Patjane
Гутгаар байр: Тусгайлан сургагдсан унаач эрчүүдийн хоорондох Оманы уламжлалт тэмээн тэмцээн. Аль хурдан явсан тэмээ ялагддаг учир унаачид тэмээнийхээ хурдыг сааруулж өрсөлдөнө. Тус тэмцээний гол зорилго нь Араб тэмээний гоо үзэмж, хүч чадал болоод унаач эрсийн авьяас чадварыг харуулахад оршино.
Зурагчин: Faisal Azim
Тусгай байр: Сарны гэрэл газрыг гэрэлтүүлэхүйц хурц, харин тэнгэрт сүүн зам хаана байгааг тогтоохуйц харанхуй үдэш байв.
Зурагчин: Ahmed Al Toqi
Тусгай байр: Тайландын Нон Кай мужид хоёр хүү хүрхрээний ойролцоо зогсож нэг галууг барихаар оролдож байв.
Зурагчин: Beth McCarley
Тусгай байр: Пестера тосгонд хяруу унажээ
Зурагчин: Sarah Wouters
Тусгай байр: Польшид уламжлалт аргаар өвс хадаж буй байдал.
Зурагчин: Bartłomiej Jurecki
Тусгай байр: "Энэ зургийг авахын урьд өдөр бид ховордсон цагаан хирсний зургийг авахаар бүхэл өдөржин оролдсон. Тэдний байгаа өвсөн дээгүүр аяархан гэтэж, есөн метрээс дотогш ойртохгүй зураг авах үнэхээр хүндрэлтэй, би санаандаа хүрсэн зургийг авч чадахгүй байсан. Харин өглөө намайг сэрхэд гурван цагаан хирс яг миний өмнө тайван гэгч нь идээшилж байв." Уганда улс, Зива хэмээх хирсний дархан цаазат газар
Зурагчин: Stefane Berube
Тусгай байр: Кушти бол Энэтхэгийн үндэсний бөхийн барилдаан. Бэлхүүсний боолтноос өөр өмсгөлгүй бөхчүүд давс, лимон, шавар холилдсон бөхийн талбайд хүч үздэг. Тэмцэлдээн дууссаны дараа бөхчүүд, хана налан сууж амардаг.
Зурагчин: Alain Schroeder
Тусгай байр: 2800 метрийн өндөр дээрх саун. Италийн зүүн хэсэг, Альпын нуруу.
Зурагчин: Stefano Zardini