Өргөж авах гэж буй охиноо анх удаа харж буй хос
Флорида мужид амьдардаг Олсоны гэр бүл нэгэн охиныг өргөж авчээ. Тэдний хоёр дахь хүү нь нугасны ивэрхийтэй төрж эмч нар Сара Олсонд дахин жирэмсэлж эрсдэлтэй алхам хийхгүйг зөвлөжээ.
Сара Олсон “Бид гурван хүүхэдтэй болохыг хүсдэг байсан. Яагаад ч юм анхнаасаа тэгээд бодчихсон болохоор сэтгэл минь ханахгүй байгаа мэт байсан. Тиймээс бид хүүхэд өргөж авахаар шийдэж энэхүү алхмыг хийсэн. Өмнө нь гэрээр дүүрэн цэнхэр зүйлс байдаг байсан бол одоо ягаан өнгөөр дүүрсэн. Бид өдөр бүр түүний тухай бодож, ярьж бас залбирдаг” гэжээ.
Харин түүний нөхөр Дэвид “Түүнийг анх тэврэхэд хүүхдээ төрсний дараа гар дээрээ тэвэрч авахтай яг адилхан сайхан мэдрэмж төрж байсан. Бурхан бидний хүслийг сонсож гэр бүлийн минь тоог гүйцээхэд тус болсон” гэсэн юм.
Тэд бяцхан охин Тилли Пэйрл Олсоныг Таллахасси хотын нэгэн үл таних бүсгүйгээс өргөж авчээ.
Тэд өргөж авах охинтойгоо уулзахаар хүлээж буй нь