Facebook- ыг үндэслэгч Марк Зукербергийн эхнэр хөл хүнд болжээ
2015 оны 8 сарын 03
Facebook – ын үндэслэгчдийн нэг Форбес сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн залуухан баян эрээр тодорч байсан Марк Зукербергийн эхнэр Присцилла Чан хөл хүнд болсон талаар Зукерберг өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдлээ.Түүний эхнэр Присцилла өмнө нь 3 удаа жирэмслэж байсан ч харамсалтай нь зулбасан байдаг. Үүнийгээ ч олон нийтэд нээлттэй ил болгохоор тэд шийджээ.
31 настай тэрээр цахим хуудсандаа “Дуулгах сайхан мэдээ байна, бид бяцхан охин хүлээж байгаа” “бид нэг бус удаа хүүхдээ алдаж, их урт замыг туулсан. Тиймээс бидэнтэй адилхан зүйл учирсан хүмүүстээ хэлэхэд “Бүү шантар, өөрсдийнхөө төлөө тэмц. Хүүхэдтэй болсон гэж мэдэр, итгэ. Ирээдүйн тухай төсөөлж эхэл, хүүхэдтэйгээ хийх зүйлээ төлөвлө нэг мэдэхэд биелэсэн байх болно. Олон хосууд яагаад ийм зүйл тохиолдсон тухайгаа ярилцдаггүй. Энэ нь тэднийг холдож, хөндийрхөд хүргэдэг.Тиймээс өөрсдийнхөө төлөө тэмц” хэмээн бичжээ.
Түүний эхнэр, хүүхдийн бие тун сайн байгаа аж. Хосуудад аз жаргал хүсье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24044
0 эможи