“Сахиусан тэнгэрийн уналт”
Бээжин хотын Сун Юань, Пен Ю нар нь жинхэнэ үхдэл хүүр, эсвэл хүний бие цогцсын хэсгүүдээр баримал хийдгээрээ нэрд гарсан хоёр. Харин тэдний шинэ бүтээл органик нэгдэл огт агуулаагүй ч цус царцаам аймшигтай болжээ.
“Сахиусан тэнгэр” нэрт энэ баримал нь асар том сүлжмэл сагсан дотор настай эмэгтэйн дүрээр унасан өрөвгөр далавчтай сахиусан тэнгэрийг дүрсэлсэн аж. Сахиусан тэнгэр үхсэн, эсвэл унтаж буй нь үл мэдэгдэн хөдлөлгүй хэвтэнэ.
Бурхны зарлигийг биелүүлж өөрт нь гүнээ итгэдэг хүмүүст тусалж чадаагүй энэхүү ер бусын биет одоо ямар ч хүч чадалгүй болжээ. Сахиусан тэнгэр байлаа ч ямар ч хэрэгцээгүй. Иймэрхүү маягаар бүтээгчид хүмүүний болон нөгөө ертөнцийн хоорондох үл үзэгдэх хил хязгаарыг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьжээ.
Мөн далд ертөнцийн “амьтан” гэнэт бидний амьдралын нэг хэсэг болбол ямар санагдахыг харуулах гэсэн байна. Баримлыг металл суурь, синтетик утас, силикон гель, шилэн хөвөн, полимер материал ашиглан хийжээ.
Гэхдээ л туйлын үнэмшилтэй харагдах баримал үзэгчдэд тун ч хоёрдмол сэтгэгдэл төрүүлээд байгаа аж. Энэ үс, үрчлээс, өд сөд нь бараг үгүй болсон том далавч...