Том Круз удахгүй гэрлэнэ

2015 оны 7 сарын 24

53 настай жүжигчин эр ухаангүй дурласан учраас Их Британийн уугуул 22 настай туслахдаа гэрлэх санал тавихад бэлэн гэдгээ өгүүлжээ. Том Круз Австрийн нийслэл Вена хот руу ажлын айлчлал хийх үеэрээ энэ тухай ярьсан байна. 

Эмили Томас гэдэг энэ бүсгүйтэй тэрбээр өнгөрсөн жил “Биелэгдэшгүй даалгавар” киноны ээлжит ангийн зураг авалтын үеэр танилцжээ. Тэд хамтдаа ихэд аз жаргалтай байгаа бөгөөд насны зөрүү сэтгэлийг нь нэг их зовоохгүй байгаа гэнэ шүү. 

“Том ухаангүй дурласан. Эмили ч түүнд сайн байгаа. Удахгүй мань хүн түүнд гэрлэх санал тавьж мэднэ” хэмээн Крузд ойрхон эх сурвалж өгүүлэв. Том Круз өмнө нь гурван удаа гэрлэж байжээ. Тэрбээр жүжигчин Мими Рожерс, Николь Кидман, Кэти Холмс нартай гэр бүл зохиож байсан юм. Өргөж авсан хүү, охинтойгоос гадна Сури Круз гэдэг төрсөн охинтой билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23951
0 эможи
keyboard_arrow_up