НАСА: Дэлхийн үеэлийг оллоо

2015 оны 7 сарын 24

Өнгөрсөн пүрэв гарагт дэлхийтэй төстэй нэгэн гаригийг олсон тухайгаа НАСА мэдэгджээ. Манай гаригтай харьцуулбал 60%-иар том, бүтцээрээ хамгийн ойролцоо учир дэлхийн үеэл гэж нэрлээд байна. Сансрын хөлгийн дуран авайгаар олсон нээлт бөгөөд одоогоор манай гариг шиг уул хад, ус агаартай эсэх нь тодорхойгүй.  "Кеплер-452б" гаригийг дэлхийгээс 1400 гэрлийн жилийн зайд орших "Cygnus" оддын хүрээнд байгааг тэмдэглэжээ.

Хүн төрөлхтөн амьдрахад тохирсон нэн таатай уур амьсгалтай гариг хайж олох зорилго бүхий "Кеплер ба К2" нэртэй төслийг НАСА зургаан жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ төсөлдөө зориулж Кеплер нэртэй сансрын судалгаа шинжилгээний хөлгийг хөөргөсөн аж. Түүнээс хойш Кеплер хөлөг дээр суурилуулсан одон орны асар хүчтэй дуран авайгаар нээж олсон "Cygnus" оддын хүрээний олон гаригийг Кеплер-438, 296, 155, 62 гэх мэтээр нэрлэх болжээ.

Тэдгээр гаригуудын нэг болох "Кеплер-452б" нь дэлхийтэй хамгийн ойролцоо, далай тэнгис хуурай газартай гэнэ. "Кеплер-452б" гариг руу эрдэмтэд судалгааны сансрын хөлөг илгээж судалснаар маш гайхалтай үр дүнд хүрнэ гэдэгт НАСА итгэлтэй байгаа аж.

Энэ мэдээллийг зарим томоохон агентлагуудын тоймчид бичихдээ НАСА тэр гариг дэлхийтэй юугаараа адил, юугаараа өөр гэдгийг хэдийнэ мэдсэн байх, учир нь тэгж байж "Бид "Earth 2.0" буюу дэлхийн дараагийн хувилбарыг оллоо" хэмээн бардам зарлаж чадна гэжээ. Тэд мэдээллээ дэлхий даяар цацсан тул хүн төрөлхтөн уг гаригийг судлаж дуусаад тийшээ очиж амьдрах нь ямар нэг хугацааны асуудал боллоо хэмээн бичиж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23942
0 эможи
keyboard_arrow_up