Шаахайгаар хийсэн урлагийн бүтээл
Та урагдаж, хуучирсан шаахайгаа хаяахаар зэхэж байна уу. Тийм бол түр азнаарай. Кени улсын авьяаслаг хүмүүс энэ мэт хаягдлаар урлагийн бүтээл хийдэг байна. Тухайлбал, “Ocean Sole” компани далайн эргээр хаягдсан хуучин, өрөөсөн, резинэн шаахайнуудыг цуглуулаад сайтар угааж цэвэрлээд, шахаж хэлбэрт оруулан, өнгө өнгийн будгаар будаж, Африкийн зэрлэг амьтдын баримал хийж худалдаалдаг ажээ. Эдгээр урлагийн бүтээлийг жуулчид болоод тус нутгийн иргэд хуучин шаахай гэдгийг нь огт мэддэггүй бөгөөд ихээхэн сонирхож худалдан авдаг байна. Ингэснээр хуучирсан шаахайгаар урлагийн бүтээл үйлдвэрлэгчид байгаль экологио хамгаалаад зогсохгүй багагүй ашиг олдог ажээ. Бидэнд ч тийм боломж бий юм. Уншигч та бүхэн хуучирсан шаахайгаар бүтсэн урлагийн бүтээлийг сонирхоно уу.