58 настай ч гоё сайхан биеэрээ гайхуулна

2015 оны 7 сарын 24

Бусдаас ичиж, зоволгүйгээр цээж нүцгэлэн наранд биеэ ээх дуртай 58 настай эмэгтэйн талаар гомдлууд ар араасаа хөврөх болжээ. Харин энэ эмэгтэй өөрөө уг байдал түүний залуу хүнийх шиг биеийн галбирт атаархаж байгаа эмэгтэйчүүдээс улбаатай гэдгийг өгүүлэв. 


Их Британийн Девон гүнлигт мэндэлсэн багш Мария-Луиза Уорн 18 настай бүсгүйнх шиг бэлхүүстэй гэнэ. Тэрбээр өглөө болгон Францын баруун өмнөд хэсэгт орших өөрийн цэцэрлэгт хүрээлэнд наранд биеэ шардаг аж. Үлдсэн хугацаанд ч тэрбээр оготор бикинитэй явж байхыг илүүд үздэг юм. 

Түүний энэ үйлдэл дэндүү илэн далангуй гэгддэг францчуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Түүнтэй хаяа дэрлэн амьдардаг хүмүүс англи хэлний багш энэ эмэгтэй хувцасгүй яваад тэднийг залхааж орхисон гэж мэдэгдэв. Харин багш эмэгтэй өөрөө энэ гомдлуудыг цэвэр эмэгтэй хүний атаархлын илэрхийлэл гэж үзсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23923
0 эможи
keyboard_arrow_up