Дэвид Бэкамийн 100,000 долларын бэлэг
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкам нэрт хөтлөгч Райан Сикрестийн телевизийн "Knock knock" буюу "Тог тог" шоунд оролцож Калифорнийн нэгэн гэр бүлд тусламжийн гараа сунгажээ.
40 настай тамирчин маань тэдэнд 100 мянган ам.долларын бэлэн мөнгөний чек бэлэглэхээс гадна iPhone утсыг хүн тус бүрт өгч арван жилийн турш ярианы төлбөрийг нь төлнө гэсэн юм.
Олон хүүхэдтэй өрхийн тэргүүн Виктор Гонзалес Мексикийн мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогч байжээ. Амьдралын эрхээр Америкт цагаачлан амьдарч дуртай мэргэжлээ орхиж, гэр бүлээ тэжээхийн тулд барилга дээр ажилладаг бөгөөд сардаа нэг удаа гэрийнхэн дээрээ ирдэг гэнэ.
Бэкам өөрөө жирийн ажилчны гэр бүлд төрж, өссөн, мөн амьдралын эрхээр хайртай дуртай бүхнээ орхино гэдэг ямар хэцүү болохыг мэддэгийн хувьд энэ гэр бүлд туслахаар шийджээ.
Эх сурвалж: DailyMail