Таны зүрхний цохилтыг машины гадна талд дүрсэлнэ

2015 оны 7 сарын 23

 

Тансаг машин үйлдвэрлэгч Lexus компани унаж яваа хүнийхээ зүрхний хэмнэлээр анивчдаг, цахилгаан гэрэл цацруулагч будагтай машины загвар зохиожээ. Lexus RC F хэмээх энэ загвар нь дэлхийн анхны био хэмжүүрт технологид суурилсан машин болох юм.

Барьж байгаа хүнийхээ зүрхний цохилтыг хэмжиж, үүнийг нь гадна талдаа харуулдаг машинаа Lexus компани “Зүрхний хэмнэлт машин” гэж нэрлэжээ. Бүтээхийн тулд зургаан сар зарцуулсан энэ машин дотроо сууж яваа хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлж чадна.

Машиныг загварыг бүтээхэд оролцсон M&S Saatchi зар сурталчилгааны компанийн удирдах албан тушаалтан Бен Күүпэр “Бид машин дотор сууж байгаа хүний сэтгэл хөдлөлийг машинаар дамжуулан бусдад харуулахыг хүссэн юм” гэжээ.

Гадна талыг нь цахилгаан гүйдэл ирмэгц гэрэл цацруулдаг нэгдлүүдтэй будгаар будсан учир шөнийн цагт үүнээс өвөрмөц машин гэж үгүй. Харин энгийн үед машин зүгээр л мөнгөлөг саарал өнгөтэй харагдана.

Энэхүү технологийг хэдийгээр бүх Lexus машинд нэвтрүүлэхгүй ч ирээдүйд баруун тийшээ, эсвэл зүүн тийшээ эргэх гэж байгааг эсвэл жолооч хурдаа нэмж байгаа зэргийг илүү тодоор харуулж болно гэж компани үзэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23882
0 эможи
keyboard_arrow_up