Цахлай шувууны “GoPro” камераар хийсэн бичлэг шуугиан тарьж байна

2015 оны 7 сарын 22

Испаний хойд нутгаар аялж явсан жуулчид “GoPro” камераа цахлай шувуунд алдсанаар энэ түүх эхэлжээ.

Энэ сарын эхээр Сиесийн арлуудаар аялж явсан Швейцарийн жуулчид аяллынхаа тухай бичлэг хийж явжээ. Энэ үеэрээ амрагчид хана хэрэмний орой дээр сууж байгаа цахлай шувууг бичлэгтээ буулгахаар шийдэн “GoPro” камераа ханан дээр байрлуулан бичлэгээ хийж эхэлсэн байна. Гэнэт цахлай шувуу тэдний камерыг авч ниссэн бөгөөд камерны эзэд орилж, хашгирсаар үлдсэн юм.

Азтайгаар, “байгалийн дрон” нисэх явцдаа камераа унагаагүйгээс гадна байгалийн үзэсгэлэнт зураглалыг буулгасан байна. Эцэст нь тэрээр камерыг буцааж өгснөөр ховорхон тохиох энэ зүйлийг бид бүхэн харах боломжтой болсон юм. 

Сиесийн арлууд нь 2002 онд Испани улсын Үндэсний Паркаар тунхаглагдсан бөгөөд тус улсын хамгийн үзэсгэлэнтэй, байгалийн тогтоц бүхий газруудын нэг юм.

Энэхүү бичлэг долдугаар сарын 8-ны өдөр “Youtube”-д тавигдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хэдийнэ 3 сая шахам хандалт аваад байна.         

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23862
0 эможи
keyboard_arrow_up