Австрийн Вена хотод байрлах сексийн сургууль
Та сексийн талаар ямар нэгэн асуудалгүй ч, туршлага багатай байж болно. Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байна. Австрийн Вена хотод дэлхийд ганцхан байдаг сексийн сургууль нээгджээ. Сургуулийн захирал хатагтай Ильва Мария Томпсон: Хүмүүс фитнес болон тодорхой шинжлэх ухаан судлах гэж маш их цаг, мөнгө зарцуулдаг мөртлөө амьдралынхаа гол зүйл болох сексэд огт анхаарахгүй байгаа нь маш буруу зуршил гэж шүүмжилж байна.
Сургуульд онол болон дадлагын хичээл орно. Гэхдээ дадлага ажлын цаг ихэнх нь юм байна. 1 семестр нь үндсэн 5, тусгай 3 курсээс бүрдэнэ. Сургалтын төлбөр нь 1 400 евро буюу 1 850 доллар юм байна.
Хичээл 1-р сард эхэлдэг бөгөөд одоогоор анги дүүргэлт маш сайн байгаа гэнэ. Сургалтыг Вена хотын ойролцоо орших 18-р зууны үеийн харшид явуулах бөгөөд сургалтын агуулгатай уялдуулан засаж тоноглосон гэнэ.